Үзэхийн хязгаар

Author: Өлзийтөгс Л.
Format: Paperback
Pages: 310
ISBN: 9996214923
Language: Mongolian
Publisher: Мөнхийн үсэг
Release Date: January 01, 2012
Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн намтарчилсан эсээний энэ ном өөрт тохиолсон явдлуудаас ургуулан хувь чанарынхаа төлөвшил, уран зохиолыг хэрхэн ойлгож авснаа уншигчидтай хуваалцсан бүтээл юм. Зохиолч хүний хувьд уран зохиолыг ойлгоно оо гэдэг амьдралыг ухаарахын нэг байдаг.
"Үзэхийн хязгаар" ном бол нэгэн хувь уран бүтээлчийн үзэж ухаарч буй бүхний эхний хязгаар. Үзэх танихуйн тэртээ үзүүр дэх тэнгэр газрын баригдашгүй савслага, тэнгис далайн тэмтрэгдэшгүй хаяа. Энэ л зааг хязгаараас түүний үзэж хүртэхүйн дараагийн хаяа, дараагийн савслага үргэлжилнэ. Амьдрал бол төгсгөлгүй учрах тохиолдлууд, төгсгөлгүй үзэхүй, төгсгөлгүй хязгаар юм. Энэ л төгсгөлгүйг төгс ухаарч танихын төлөөх чармайлт ч өөрөө төгсгөлгүй билээ. ( Редакторын Үгээс)